АНУ-ын Ерөнхийлөгч харь гаригийнхантай гурван удаа уулзжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 03

АНУ-ын 34 дэх Ерөнхийлөгч агсан Дуайт Эйзенхауэр харь гаригийнхантай гурван ч удаа уулзаж байсан тухай тэр   үеийн Америкийн засгийн газрын зөвлөхөөр  ажиллаж байсан Английн нэрт харь гариг судлаач Тимоти Гуд дурсан ярьсан байдаг.

Түүний батлан ярьсанаар 1953-1964 оны хооронд  Эйзенхауэр багаар бодоход гурван удаа Нью-Мексикогийн нууц нислэгийн бааз дээр харь гаригийн төлөөлөгчтэй  уулзсан бөгөөд үүний дараахан Холбооны мөрдөх товчоо тэдэнтэй маш нууцлаг байдлаар “телепат” холбоо тогтоожээ.

1954 онд Ерөнхийлөгч Эйзенхауэр “ВВС” нислэгийн бааз дээр” Эрхэм элч” нартай уулзахад  Тимоти Гуд байлцсан ажээ.

Ноён Гудын нотолсоноор энэ удаад харь гаригийнхан болон Америкийн тал хэд хэдэн чухал асуудлыг хөндөн тохиролцоонд хүрсэн бөгөөд зарим  нууц гэрээ хэлцлийг ч хийсэн байдаг.

Онцгой нууцлалын зэрэглэлтэй  энэ үйл ажиллагааны талаар хэзээ ч ам нээх эрхгүй ч нэрт эрдэмтэн заавал нэг  үнэн сэжүүр үлдээх үүднээс амьсгал хураахаасаа өмнө бүдэг бадаг энэ мэдээллийг өгсөн байдаг.Гэхдээ  түүний мэдэж байсан олон зүйл учир битүүлэг тайлагдашгүй  хэвээр үлдсэн билээ.

Эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар харь гаригийнхан болон нисдэг тавгийг  харсан үзсэн  гэх хүмүүсийн яриа маш бодитой бөгөөд үнэний магадлал нь 90%  байдаг гэнэ. Харин судлагаагаанд  хамраагүй болон харсан үзсэнээ хэнд ч дуулгаагүй хүмүүсийг жагсаавал хэдэн мянгад хүрэх юм.

2010 онд Нью-Хэмпшир мужаас сонгогдсон Конгрессийн гишүүн Генри Макэлрой Ерөнхийлөгч агсан Эйзенхауэрийн уулзалтын талаар дүрсжүүлсэн нууцын зэрэглэлийн баримтыг дахин дэлгэн тавьжээ.

Мөн бас нэгэн сонирхолтой жишээ дурдахад  Английн батлан хамгаалах яамнаас Уинстон Черчильд харь гаригийхан бас санал тавьсан бөгөөд энэ ноцтой асуудалд ямар өнцгөөс хэрхэн хандах талаар Эйзенхауэртай зөвлөлдсөн байна. Эцэст тэд санал нэгтэйгээр чухал хавтаст хэргийг 50 жил салхи ч оруулахгүй “хав дарах”-аар тохиролцжээ.

Баттай нэгэн эх сурвалжид дурдсанаар тэд харь гаригийхантай шинжлэх ухааны ололт дэвшил болон тагнан турших мэдээлэлийн салбартай холбоотой байсан гэдэг .

М.Мишээл

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top