Манайхан Сингапурын бизнес эрхлэгчдийн анхаарлыг ихээр татжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 03

Монгол, Сингапурын төр, хувийн хэвшил, бизнесийнхний 140 гаруй зочид төлөөлөгч оролцсон  форум Сингапурт анх удаа боллоо. Уг форум нь манай улсын дэд бүтэц, аялал жуулчлал, эрүүл мэнд, барилга, хот байгуулалтын салбарт төрөөс баримталж буй бодлого, хууль эрх зүйн зохицуулалтын талаар танилцуулж, энэ чиглэлээр хөрөнгө оруулалт татах, туршлага солилцох, эдгээр салбарт Сингапурын сонирхлыг бий болгох, хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох зэрэг зорилготой зохион байгуулагджээ. Форумд монголын талаас Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Маргад, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Баясгалан, Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Бэлэгсайхан болон Эрүүл мэндийн салбарын чиглэлээр Friendship Nomun Hospital-ийн СЕО ноён Лиам Повер нар оролцож, эдгээр салбарын талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн нь Сингапурын бизнес эрхлэгчдийн анхаарлыг ихээр татжээ. Мөн  Сингапурын талаас Ли Куан Ю-гийн нэрэмжит Төрийн бодлогын  сургуулийн профессор Т.Додо болон Сингапурын Бизнесийн Холбооны  Гүйцэтгэх захирал Тиан Тай нар оролцож илтгэл хэлэлцүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өндөр болгох нууц(202.5.202.21) 2013 оны 04 сарын 05

Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээс худ****дан аваарай. Дэлгэрэнгүй 88226272

0  |  0
Top