Манай хойд хөрш ОХУ-ын эдийн засгийн өсөлт тааруу байгаад нөлөөлж байгаа үндсэн хүчин зүйлүүдийн нэг нь Европын хямралын нөлөөгөөр хэрэглэгчдийн эрэлт уруудаж, компаниудын хөрөнгө оруулалт татраад байгаа явдал гэдгийг шинжээчид тэмдэглэж байна. Тус улсын эдийн засаг өнгөрөгч оны сүүлийн саруудад ихээхэн тааруу мэдээтэй байсан юм. ДНБ-ий өсөлт нь шинжээчдийн таамаглаж байснаас унасан үзүүлэлттэй гарсан. Түүнчлэн тус улсын Засгийн газар энэ онд эдийн засгийн өсөлтөө тооцож байсан хэмжээнээсээ даруй 1.6 хувиар буулгачихаад байгаа юм.
Ер нь л Оросын эдийн засгийн талаарх таагүй хандлага байгааг Давосын чуулган харуулсан гэхэд болно. Тэрбумтан Жорж Сорос Орос орон В.Путины гарт хөтлүүлэн буруу замаар явж байгаа энэ үед Орос оронд хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй хэмээн хэлсэн нь Кремлийн эрх баригчдад хандсан хатуухан шүүмж болсон юм. Харин шүүмжээс хэрхэн сургамж авах вэ гэдэг нь гадаад, дотоод олон хүчин зүйлээс хамаарах биз ээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ýíý ìóó àìåðèê÷óóä áàéòëàà õóó÷íààðàà ñýòãýýä îðîñóóäûã çàãíàõ ãýíýâ. Àìåðèê÷óóä õóó÷èð÷ ìîîäíîîñ ãàðñíàà ìýäýýã¿é þì áàéõ äàà