Агаарын бохирдлын төлбөрийг орон даяар хурааж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 03

 Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 113 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах” нэгдсэн арга хэмжээ улс орон даяар 2013 оны 03 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 01 хүртэл явагдаж байна.

Монгол Улсын “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд тухайн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө харьяалагдах татварын албанд тээврийн хэрэгслийн албан татвараа төлөхөөр заасан.

Аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлөх ба дараа улирлын албан татварыг урьдчилан төлж болохоор дээрх хуульд тусгагдсан.

“Агаарын бохирдлын төлбөрийн тухай “ хуульд зааснаар тээврийн хэрэгсэл эзэмшигч нь тухайн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө тээврийн хэрэгслийн агаарын бохирдлын төлбөрөө төлж байхаар хуульчлагдсан.

Иймд тээврийн хэрэгсэл эзэмшигч татвар төлөгч та бүхэн хуульд заасан хугацаанд багтаан АТБӨЯХ-ийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрөө харьяалагдах татварын албанд төлж, татвар төлбөрөө төлснийг гэрчлэх наалт тэмдэгээ авахыг татварын албанаас уриалж байна.

АТБӨЯХ-ийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрөө төлөхдөө харьяалагдах татварын албаны байранд ажлын өдрүүдэд ажлын цагаар очиж үйлчлүүлэх боломжтой ба нийслэлийн хэмжээнд нэмж “Автотээврийн үндэсний төв”-ийн Оношлогооны байруудад очиж үйлчлүүлэх боломжтой.

Шаардагдах материал:

Иргэн

• Тээврийн хэрэгслийн гэрчилгээ

• АТБӨЯХ-ийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ

• Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн иргэний үнэмлэх

• АТБӨЯХ-ийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлсөн банкны баримт

 

Хуулийн этгээд

• Тээврийн хэрэгслийн гэрчилгээ

• АТБӨЯХ-ийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ

• Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй жагсаалт

• Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

• АТБӨЯХ-ийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлсөн банкны баримт

Татвар төлөгч таны эзэмшиж буй тээврийн хэрэгсэл аль аймаг, дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэйгээс хамаарч, тухайн аймаг, нийслэлийн ИТХ-аас баталсан албан татварын хувь, хэмжээг үндэслэн татвараа төлнө.

Агаарын бохирдлын төлбөрийг бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн тухайд тээврийн хэрэгсэлээ үзлэг оношлогоонд хамруулж, утаагаа хэмжүүлсэний үндсэн дээр төлдөг.

Дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хувьд агаарын бохирдлын төлбөрийг ногдуулахдаа хөдөлгүүрийн багтаамжийг үндэслэдэг.

Тээврийн хэрэгслийн жил тутмын үзлэг оношлогоонд орох хугацаа болоогүй нөхцөлд өмнө жилийн үзлэгээр тогтоосон агаарын бохирдлын ангиллаар агаарын бохирдлын төлбөрөө төлж болно.

“Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуульд заасны дагуу жилд төлөх төлбөрийн хэмжээг дараах байдлаар тогтоосон. Үүнд:

 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2011 оны хамтарсан А-63/67 дугаар тушаалаар “Агаарын бохирдлын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно”гэж заасан.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top