Ам.долларыг 1411 төгрөгийн хаалтын ханшаар худалджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 03

Монголбанкны  гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1410.60-1411.66 төгрөгийн ханшаар 34.7 сая ам доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 17.35 сая ам.долларыг 1411 төгрөгийн хаалтын ханшаар банкуудад худалджээ. Юанийн дуудлага худалдаагаар банкууд 226.51-227.71 төгрөгийн ханшаар 103 сая юань худалдан авах санал ирүүлж Монголбанк саналыг 226.51 төгрөгийн хаалтын ханшаар 100 хувь биелүүлсэн байна.

Мөн 2-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 149.2 сая ам.долларын дүнтэй тэнцэх төгрөгийн своп, 10 сая ам.долларын своп хэлцлийн санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк своп хэлцлээр 138.3 сая ам.доллар банкуудад худалдав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top