Яригдаад л байдаг газарт буудаггүй гээд хэлчихэд бараг болохоор хөдөө аж ахуйн биржийн талаар ашгүй нэг таатай мэдээ байна. Ямар ч байсан Санхүүгийн Зохицуулах Хорооны хурлаар дараах нэр бүхий компаниудад ХАА-н Биржийн арилжааны зуучлагч/брокер/-ийн тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн байна.
1. Алтан шагай импекс ХХК
2. Хаан тэлмэн ХХК
3. Бурхант таван эрдэнэ ХХК
4. Вүүдсоунд ХХК
5. Интерлогик ХХК
6. ҮСҮ ХХК
7. Батбилгэх ХХК
8. Саяанхаан ХХК
9. Увс таван эрдэнийн ундарга ХХК
10. Гурван цаст гал тамга ХХК
11. Хөвчийн тал ХХК
12. Өлгий түүхий эд ХХК
13. Сантланс ХХК
14. Гүүд комэкс ХХК
15. Бурнавасан-Од ХХК
ХАА-н Бирж дээр байнгын гишүүний суудлын эрх авч үйл ажиллагаа явуулах ХААБ /Хөдөө Аж Ахуйн Брокер/-ын тоо 23 боллоо.
1. Хонгорын таван эрдэнийн хишиг ХХК
2. Лотус комэкс ХХК
3. МЭТУ ХХК
4. Өвөр таван эрдэнийн шим ХХК
5. Цэц инвест ХХК
6. Бадар хундага оргил ХХК
7. Мөрөн таван эрдэнэ ХХK
8. Ханбүргэд хэнтий ХХК
Уг нь гуравдугаар сард Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад биржийн туршилтын арилжаа хийхээр болсон тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлж байсан. Мах сүү, ноос ноолуур, арьс шир гээд түүхий эдийг цахимаар худалдана гэдэг нь электрон систем, итгэлцэл гээд худалдаа, наймааны уламжлалыг шинэтгэх багагүй өөрчлөлт гэдгийг ч дуулгаж байсан. Гэхдээ одоогоор тэрхүү арилжааных нь талаар мэдээлэл байхгүй байна. Ямар ч байсан биржийн арилжааг хэрхэн явуулахыг тал бүрээс нь бодож үзсэний үндсэн дээр туршилтын байдлаар эхний ээлжинд ноос ноолуурын гарц ихтэй Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийг хамруулсан арилжаа хийх юм байна. Биржийн арилжаанд оролцох брокерийн компани, малчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийг цахим арилжаанд бэлтгэх сургалтыг өнгөрсөн жилийн зунаас хийж эхэлсэн бөгөөд бэлтгэл ажлуудыг үндсэндээ хийсэн гэх мэдээлэл бий.
Сэтгэгдэл ( 1 )
ASHIG ORLOGOTOI YU BNA BUGDIIG BULAAH YMAA MYYSAIN SHULMASUUD