“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот болон орон нутагт баригдах орон сууцны хотхоны инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний жагсаалт болон хороолол болон Улаанбаатар хотын гэр хороололд баригдах инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажлын жагсаалт тодорхой болоод байгаа. Энэхүү бүтээн байгуулалтын нийт өртөг 415 тэрбум төгрөг бөгөөд 2013 онд 200 тэрбум, 2014 онд 216 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Чингис бондын эх үүсвэрээр хийх бөгөөд зохих журмын дагуу үе шаттай санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газраас Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөөд байна.
Жагсаалтад Баянголын ам, “Буянт-Ухаа”, “Берлин Эко”, “Солонго”, “Яармаг”, VII, XIV, МҮОНРТ-ийн зэрэг орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ, Дэнжийн мянга, Гандантэгчинлэн Хүрээ хийд, Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын инженерийн шугам сүлжээ барих ажлууд багтаж, хөрөнгийг тусгаад байна.
Сэтгэгдэл ( 2 )
Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээс худ****дан аваарай. Дэлгэрэнгүй 88226272
Chingis bond gej neg nokhoid barydag mod shig bolj dee kheden jiliin daraa bid bugdeeree CHINA gesen bor pasport-toi bolno doo