Зээлийн хүү өсчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 05

Энэ оны хоёрдугаар сарын байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдлийн 94.2 хувийг хэвийн зээл, 1.5 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 4.3 хувийг чанаргүй зээл тус тус эзлэв. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.4 нэгж хувиар буурчээ.

Хадгаламжийн байгууллагуудаас олгосон зээл өмнөх сараас 0.4 хувь буюу 28.6 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 25.6 хувь буюу 1462.2 тэрбум төгрөгөөр өсч 7168.5 тэрбум төгрөгт хүрчээ.

Банкуудын төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү өнгөрсөн оны мөн үеэс 0.7 нэгж хувиар өсч жилийн 19.1 хувь, гадаад валютынх өнгөрсөн оны мөн үеэс 0.9 нэгж хувиар буурч жилийн 13.1 хувь болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top