Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2013 оны 4 дүгээр сарын 3-ны болон 5-ны өдрүүдэд тус тус хуралдан, зээл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн бодит сектор, бизнесийн идэвхжилийг дэмжих зорилгоор мөнгөний бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулж, 11.5 хувь болгох шийдвэр гаргажээ.
Улсын төсвийн инфляцид үзүүлэх дарамт бага, улмаар эрэлтийн болон нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөлөл багасч, жилийн инфляци ирэх саруудад энэ оны зорилтот түвшинтэй нийцтэй байгаа нь мөнгөний бодлогын хүүг бууруулах боломжийг бүрдүүлж байна гэж үзсэн байна. Гэвч гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчны тодорхой бус байдал үргэлжилж байгааг бодлогын шийдвэрийг гаргахдаа харгалзан үзжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээс худ****дан аваарай. Дэлгэрэнгүй 88226272