Хууль зөрчсөн захирлуудад сахилгын шийтгэл ноогдуулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 08

Төрийн өмчийн хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн захирлуудад хариуцлага тооцжээ.

Худалдан авах ажиллагааны явцад зөрчил гаргасан байгууллагуудын нэрсийг хүргэе.

“Багануур” ХК, “ЭДЦС” ТӨХК, “Шивээ овоо” ХК, “Шарын гол” ДС, “Оргил рашаан сувилал” ХК, “Баруун бүсийнэрчим хүчний систем”, “Алтай-Улиастай эрчим хүчний систем” ТӨХК, “Сэргээгдэх Эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ, “Мэдээлэл, холбооны сүлжээ” ТӨХК, “Армоно корпораци” ТӨҮГ, “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК, “Барилга хөгжлийн төв” ТӨҮГ, “Монгол Ус” ТӨҮГ, “Цахилгаан Дулааны үндэсний сүлжээ” ТӨХК, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Хот байгуулалт, барилгын зураг төслийн институт” ТӨҮГ, “Эрчим корпораци”, “Мэдээлэл технологийн Үндэсний парк” ТӨҮГ, ”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Далаyзадгадын ДЦС” ТӨК, “Дархан АЗЗА” ТӨХК, “МИАТ” ТӨХК, “Харгуй” ТӨХК, “Эрдэнэсант АЗЗА” ТӨХК-иуд тус тус зөрчил гаргасан байна.

ТӨХ-оос тус хуулийн хэрэгжилт, худалдан авах ажиллагааны төлөвлөх, тайлагнах үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийсэн дүнгээс үзвэл төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газар 2012 онд 562,132,0 сая төгрөгийн хөрөнгө худалдан авахаар төлөвлөснөөс хуулийн дагуу ирүүлсэн тайлангаар 598.834,2 сая төгрөгийн худалдан авалт хийсэн байна.

Зарим компани, үйлдвэрийн газрын худалдан авах ажиллагааны төлөвлөлт үндэслэл муу, бизнес төлөвлөгөөний нэр төрлийг өөрчлөн худалдан авалт хийх зэрэг хууль, тогтоомжийн заалтыг зөрчсөн байна.

Хяналт шинжилгээнд хамрагдсан төрийн болон төрийн өмчийн оролцоотой 33 компани, үйлдвэрийн газрын бараа материалын үлдэгдэл тайлан тэнцлээр нийт 97.186,6 сая төгрөг болж тухайн жилийн төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрын нийт худалдан авалтын дүнгийн 35 хувьтай тэнцэж байгаа нь компани, үйлдвэрийн газрын хөрөнгө оруулалт, техник эдийн засаг, их засварын төлөвлөгөө бодит бус, батлагдсан төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байгааг харуулж байна.

Дээрх дурдсан зөрчлүүдийг цаашид гаргахгүй байх, хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж худалдан авалт хийсэн компанийн гүйцэтгэх удирдлагад сахилгын шийтгэл ноогдуулав.

Хяналт шинжилгээнд хамрагдсан төрийн болон төрийн өмчийн оролцоотой 33 компани, үйлдвэрийн газрын бараа материалын үлдэгдэл тайлан тэнцлээр нийт 97.186,6 сая төгрөг болж тухайн жилийн төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрын нийт худалдан авалтын дүнгийн 35 хувьтай тэнцэж байгаа нь компани, үйлдвэрийн газрын хөрөнгө оруулалт, техник эдийн засаг, их засварын төлөвлөгөө бодит бус, батлагдсан төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байгааг харуулж байна.

Дээрх дурдсан зөрчлүүдийг цаашид гаргахгүй байх, хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж худалдан авалт хийсэн компанийн гүйцэтгэх удирдлагад сахилгын шийтгэл ноогдуулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(110.168.251.199) 2013 оны 04 сарын 09

Сахилгын шийтгэл гэдэг чинь яг юу байдаг юм бэ. Дахиж ийм хэрэг хийж болохгүй шүү заа гэж хэлсэн юм уу

0  |  0
Top