“Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ны зүгээс өнөөгийн “АЗЗА” компаниудад тулгарч байгаа бэрхшээлтэй асуудлууд нь цалин хөлс, ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, боловсон хүч, техник технологийн шинэчилэлт хийх, мөн санхүүжилт саатдагаас болж ажилчид цалин хөлсөө олон сар хүлээдэг зэрэг асуудал байгааг хөндөж, эдгээр асуудлуудыг шийдвэрлэхгүй бол дээрх компаниуд хүний нөөцийн дутагдалд орох аюул байгааг ТӨХ-ны удирдлагуудад хэлсэн байна. Төрийн өмчийн хорооны удирдлагууд “Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо”-ны төлөөллүүдтэй өөрсдийнх нь хүсэлтээр уулзах үеэр энэ талаар тухайлан ярилцсан байна.
Уулзалтад Хорооны удирдлага, салбар хариуцсан мэргэжилтнээс гадна “Авто замчдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны” дарга Б.Цэрэнпүрэв, “Дархан АЗЗА”, “Орхон АЗЗА”,“Багануур АЗЗА”, “Эрдэнэзам АЗЗА” зэрэг байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд оролцож тулгамдаж байгаа асуудлуудаа танилцуулсан байна.
Төрийн өмчийн хорооны зүгээс энэ уулзалтыг зохион байгуулсан нь цаг үеэ олсон хэрэг бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уялдан холбоотой ажиллаж, хамгийн гол нь хүн рүүгээ чиглэсэн, ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллахад үйлдвэрчний эвлэл, Авто зам, засвар арчилгааны байгуулагуудын удирдлагатай холбоотой ажиллахыг хүссэн байна.
Сэтгэгдэл ( 0 )