Ам.доллар, юань нийлүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 10

Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаанд банкууд 1409.18-1410.60 төгрөгийн ханшаар 76.5 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж Монголбанк 34.5 сая ам.долларыг 1410.50 төгрөгийн хаалтын ханшаар банкуудад худалдсан байна. Юанийн дуудлага худалдаагаар банкууд 226.51-227.31 төгрөгийн ханшаар 97 сая юань худалдан авах санал ирүүлж Монголбанк юаний саналуудыг биелүүлээгүй аж.

Мөн 9-ний өдөр банкууд валютын своп хэлцлээр 65.9 сая ам.доллар, 20 сая юань тус тус худалдан авах санал ирүүлж Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэн валютын захад ам.доллар, юань нийлүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top