Өнгөрөгч оны сүүлээр Европын холбооноос 11,5 тэрбум еврогийн тусламж хүсээд байсан Кипр улсын банкууд өнгөрөгч сард үүдээ барьж чамгүй асуудал дэгдээсэн. Тусламж авъя гэвэл шаардлага биелүүлэх ёстой гэсэн Европын холбооны соёлтой тулгалтыг хүлээж авах гэсэн биш иргэдээ сандраасан. Тиймээс ч парламент нь сэхээ авч шийдвэрээ гаргасан. Мэдээж Кипр ч тусламж аваад байгаа. Тэгвэл Кипр улсыг дампуурлаас аврахын тулд зарцуулсан мөнгө зүүн Европын эдийн засгийн өсөлтөд дарамт үүсгээд байгааг шинжээчид тэмдэглэж байна. Кипр улсын нөхцөл байдал илааршиж байгаа энэ үед Словени улсын банкуудад хүндрэл үүсэх магадлалтай болоод байна. Хэрэв тэгвэл Европын холбооноос тусламж хүссэн 6 дахь орноор Словени тодрохоос өөр гарцгүй болох юм.
Сэтгэгдэл ( 151 )