“Нисдэг сүрэг”-ийн эзэд чуулав

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 10

Сэлэнгийн Шаамарын, Дорнодын Халхголын зөгийн бал импортын балнаас хамаагүй чанартай гэсэн яриа бий. Жилээс жилд зөгийн аж ахуй эрхлэгчдийн тоо болон зөгийн балны шимт чанар буурсаар байгаа нь байгалийн унаган төрх алдагдсантай холбоотой хэмээн судлаачид үзэж байна. Улсын хэмжээнд жилд 30-35 тонн зөгийн бал үйлдвэрлэдэг. Зөгийн аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого тодорхой бус байдгаас зөгийчид “бор зүрх”-ээрээ л зүтгэсээр өнөөг хүрчээ. Харин сүүлийн есөн жил завсарласан зөгийчдийн зөвлөгөөн өнөөдөр “Discover Mongolia”-д боллоо.  Улсын хэмжээнд зөгийн аж ахуй эрхлэн бал үйлдвэрлэгчид “нисдэг сүрэг”-ээ хойшид хэрхэн үржүүлж, олшруулах, бүтээгдэхүүний чанар, савлагааг сайжруулах асуудлаар чуулсан юм.  Чуулга уулзалтад 250 орчим зөгийчин оролцлоо.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top