Валютын захад ам.доллар нийлүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 11

Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаанд банкууд 1411-1413.10 төгрөгийн ханшаар 44.2 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж Монголбанк 14.5 сая ам.долларыг 1413 төгрөгийн хаалтын ханшаар банкуудад худалджээ. Юанийн дуудлага худалдаагаар банкууд 227.03-228.03 төгрөгийн ханшаар 123.8 сая юань худалдан авах санал ирүүлж Монголбанк юаний саналуудыг биелүүлээгүй аж.

Мөн өнөөдөр банкууд валютын своп хэлцлээр 52 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэн валютын захад ам.доллар нийлүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top