Инфляци ингэж өсчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 12

Инфляци 3 дугаар сард өмнөх сарынхаас 0.8 хувь,   оны эхнээс  3.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 9.8 хувиар өсчээ. Өнөх сарынхаас 0.8 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн  үнэ дүнгээрээ 1.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэж байна.

Тэгвэл ҮСХ-оос өгч буй мэдээллээр хүнсний гол нэрийн барааны үнийг 10-ны өдрийн байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.0 хувь, өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 1.9 хувиар өссөн байна.

 Махны дундаж үнэ:  Үхрийн махны үнэ 5.8-10.7 хувь, хонины ястай махны үнэ 5.4 хувь, адууны махны үнэ 3.2 хувь, ямааны махны үнэ 8.5 хувиар өссөн байна. Махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 5.2 хувь, үхрийн махны үнэ 6.1-9.7 хувь, адууны махны үнэ 2.1 хувь, ямааны махны үнэ 8.5 хувиар өссөн байна.

1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 8129 төгрөг, хонины цул мах 8067 төгрөг, үхрийн /ястай/ мах 9000 төгрөг, үхрийн цул мах 10500 төгрөг, ямааны мах 6400 төгрөг, адууны мах 6600 төгрөгийн үнэтэй байлаа.

 Гурилын үнэ:  Савласан дээд гурилын үнэ 3.5 хувиар өссөн бол, задгай 1-р зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй байв. Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

 Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Элсэн чихрийн үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.7 хувиар буурсан бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цагаан будааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.2 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top