Ямар зээл вэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 13

Монгол Улсын Засгийн Газар 2011 оны 5 дугаар сарын 24-нд зээлжих тусгай эрхийн 16 саяын эквиваленттай тэнцэх (SDR 16,000,000) зээлийг Дэлхийн банкны бүлэгт багтах Олон Улсын Хөгжлийн Ассоциаци хэмээх байгууллагаас “зээл”, “санхүүжилт” нэрээр авчээ.

Тэрхүү гэрээнд тусгасан дараах мөнгийг ямар зорилгоор чухам юу юунд зарцуулж, үр дүн нь ямар байгаа болон Монголын ямар ямар байгууллага, албан тушаалтан, хүмүүс оролцсон талаар Монголын ард түмэнд тайлбарлахыг Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн С.Баярцогтоос хүсч байна. Миний хөндсөн олон асуудлыг Та бүхэн таг чиг өнгөрөөдгийг би сайн мэднэ. Би ард түмнийхээ өмнө хэрхэн тайлбарлахыг чинь мэдэх гэж ингэж байна. Та бүхэн тайлбарлахгүй бол би ихээхэн ноцтой тайлбарлаж ч магадгүй юм…

Зардлын төрөл Байршуулсан санхүүжилтийн хэмжээ (SDR-ээр илэрхийлсэн) Санхүүжилтийн зардлын хувь (Татварын орлогыг багтаасан )
1 Бараа бүтээгдэхүүн 300,000 100%
2 Зөвлөгчдийн үйлчилгээ 14,750,000 100%
3 Сургалт болон дадлага 575,000 100%
4 Ашиглалтын үе шатны зардал 375,000 100%
Бүгд 16,000,000 SDR

Одоо энэ гэрээнийхээ биелэлтийг тайлагнах л үлдэж байна даа. Их амархан, “гадаад” тайлангаа монгол хэл рүү орчуулаад л болоо ш дээ…

Тайлбар: Энд буй тоонуудыг SDR хэмээх нь ОУВС-ын төлбөрийн тусгай нэгжээр илэрхийлсэн. Special Drawing Rights буюу Зээлжих (жолоодох) тусгай эрх гэж орчуулдаг мэт. Яг мөнгө биш, өрийн бичиг биш, гэхдээ балансын алдагдлын нөхөх, нөөцийг нэмэх, зээлийн тооцоо хийхэд хязгаарлагдмал хүрээнд ашигладаг. Доллар, марк, франк, иен, стерлингийн фунтын харьцаан дээр долларт үндэслэн тооцоо хийгддэг. Мөн үндэсний валютыг үнэгүйдсэн үед хэрэглэдэг.

Дэлхийн банкны бүлэгт багтдаг Хөгжлийн олон улсын ассоциаци буюу International Development Association (IDA) хэмээх энэ байгууллагыг хамгийн ядуу зүдүү орнуудад зээл, тусламж олгодог гэж би ойлгодог. Тэднээс зээл авахаар тэнцсэн 80 орны 39 нь Африкт байдаг. Зээл олгохдоо 20, 30, 40 жилийн хугацаатай хүүгүй олгохоос гадна эхний арван жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлдөг жишигтэй.
Би Монгол Улс Олон Улсын Хөгжлийн Ассоциацийн гишүүн болсон гэж дуулаагүй. Мэдээлэл муутай байсан байж болох. Гэвч энэ улсын иргэний хувьд авсан зээлийн талаар, түүний зарцуулалтын талаар мэдээлэл авах эрхтэй гэж санана.

Миний найз Г.Дашрэнцэн хүртэл С.Баярцогтыг өмөөрөөд жигтэйхэн. Даанч миний муу сэтгүүлч найз эдийн засаг масаг, тоо моо ямар хальтлах биш…

Их мөнгөнд цатгалдсан зарим нь арван зургаахан саяын төлөө юун сүртэй юм гэж солиорно байх. Гэхдээ мөнгөний зориулалт гэж сүрхий юм бий л дээ. Энэ “зээлийн” 14 сая илүү буюу 90 шахам хувь нь “зөвлөх үйлчилгээнд” явж байгааг хэн ч гэсэн харж л байгаа байх. Ингэхээр ямар юмных нь зээл байдаг юм ?!

AGREED at Ulaanbaatar, Mongolia, as of the day and year first above written.
MONGOLIA
By /s/ S. Bayartsogt

Ингээд дурайтал гарын үсгээ зурчихсан болохоор С.Баярцогтоос асуухгүй бол өөр хэнээс асуух юм ?! Тэгээд ч С.Баярцогт захиран зарцуулах, тайлагнах асуудлыг “хар толгойгоороо” хариуцна гээд биччихсэн байгаа.

Одоо бол “өөр” тоо моо хэлж бултахгүй байлгүй дээ…

Судлаач Х.Д.Ганхуяг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top