114 сая 450 мянган ам.доллараар Б767-300ER онгоц худалдаж авна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 15

Өнгөрсөн бямба гарагт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар агаарын хөлгийн санхүүжилтийн тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар болжээ. БОИНГ компаниас эхний ээлжинд худалдан авах Б767-300ER загварын агаарын хөлгийн төлбөрт шаардлагатай 114 сая 450 мянган ам.долларын эх үүсвэрийг Засгийн газрын богино хугацааны баталгааг үндэслэн дотоодын санхүүгийн зах зээлээс санхүүжүүлэх арга хэмжээ авахаар болжээ. эл асуудлыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгасан юм байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nisgegch(203.194.114.217) 2013 оны 04 сарын 15

Elbegee eronhiilogchdoo bayarlalaa. Daraagiin hugatsaanii tani ehnii ailchlalaar hamtdaa Brand new ongotsooroo uilchilne ee. MIAT-iin nisgegch nar tand uneheer bayarlaj bgaa shuu.

0  |  0
Үнээ тодруул(202.170.68.19) 2013 оны 04 сарын 15

Наал үнэ чинь худлаа байна.

0  |  0
Top