Техникийн хяналтын үзлэгийг чирэгдэлгүй, чанартай зохион байгуулах зорилгоор Улаанбаатар хотын “Баянгол” , “Сонгинохайрхан” , “Баянзүрх” техникийн хяналтын үзлэгийн төвүүдийг 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн ажил, амралтын өдрүүдэд өдөр бүр өглөө 08:00 орой 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллуулахаар "Автотээврийн үндэсний төв"-өөс шийдвэрлэжээ.
Тээврийн хэрэгсэл эзэмшигч болон нийт жолооч нар тээврийн хэрэгслээ гэрчилгээнд заасан хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамруулж, ачаалал үүсгэхгүй байхыг тус төвөөс хүсч буй бөгөөд суудлын автомашины 10,000 харин ачааны 15 ,000 төгрөгийн хураамж төлж оношилгоонд орохыг сануулж байв.
Сэтгэгдэл ( 1 )
bi 2005 onii mashintai onoshlogoond zovj baij l tentsdeg tegehed ene salbarhai ekseli aksent elantra mikronuud yaj tentseed hun teeverleed baidgiig l gaihaad baidag yum