Юань худалдсангүй

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 17

Монголбанкны 16-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаанд банкууд ам.доллар, юань тус тус худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 19 сая ам.долларыг 1415 төгрөгийн хаалтын ханшаар банкуудад худалдаж, юаний саналуудыг биелүүлээгүй аж.

Мөн өдөр банкууд валютын своп хэлцлээр 20 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэн валютын захад ам.доллар нийлүүлжээ.

Тодотгоход, Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top