Анжелина Жолигийн ховор зураг дуудлага худалдаагаар зарагдана

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 17

Алдарт жүжигчин Анжелина жолигийн моринд үнсүүлж буй нүцгэн зураг Christies-ийн дуудлага худалдаанд тавигджээ. Дуудлага худалдаа ирэх тавдугаар сарын 15-нд Лондон хотод явагдах аж. Оддын гэрэл зурагчин Дэвид Ла Чапеллегийн 12 жилийн өмнө дарсан энэ хүү Жолигийн 25 насны гэрэл зургийн эхний үнэ 53 ам доллараас эхлэх гэнэ. Жоли энэ үед зүүн гаран дээрээ өмнөх нөхөр Билли Бобын нэрийг шивүүлсэн байжээ. Одоо тэр шивээсээ арилгасан аж. Мөн холливудын хамгийн сайхан хос Бред Питт,  Жоли нарын одоогоос найман жилийн өмнөх зургийг 12 мянган доллараас эхлүүлэх гэнэ. Мөн түүний дарсан 108 зураг үзэсгэлэнд тавигдах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top