Холливудын хамгийн алдартай шуугиан таригч Линдси Лоханы амьдрал бага зэрэг төлөвшиж байгаа бололтой. Удахгүй тэрээр архины эмчилгээ хийлгэхээр наркологийн эмнэлэгт хэвтэх гэж байгаа бөгөөд хатуу ээж нь од бүсгүйн энд тэнд дэмий сэлгүүцэхгүй байдлыг өөрийн биеэр хариуцах гэнэ.
Харин жүжигчин бүсгүйн хамтран зүтгэгч Чарли Шин түүний татварын өрнөөс тодорхой хэсгийг нь дарж барагдуулжээ. Оддын дунд байнга шуугиан тарьдгаараа алдаршсан Линдси Лохан ба Чарли Шин нар саяхан Холливудад нээлтээ хийсэн “Аймаар аймшгийн кино-5” инээдмийн киноны нээлтэн дээр хамтдаа хүрэлцэн ирсэн байна. Уг кинонд тэд өөрсдийнхөө дүрийг бүтээжээ.
Залуу хосууд тун дотно тэврэлдэж, сэтгэл хангалуун харагдав. Тиймээс тэр даруй тэдний дурлалын паянгийн талаар дээр доргүй жиг жуг хийж эхэлжээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Чарли татварын албанд өрөө төл гэж Линдсид 100 мянган ам.долларын чек илгээсэн байна. Нийтдээ Лило 230 гаруй мянган ам.доллар түүнээс зээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )