”Богд хаан” кино дэлхийн зах зээлд хүрч байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 18

Каннын кино наадамд өнгөрсөн жил эх орноо төлөөлөн оролцсон “Богд хаан” уран сайхны кино одоо ч эрэлттэй байна.
Уг киног гадныхан, тэр дундаа азичууд тун ч их сонирхож байгаа аж. Хамгийн сүүлд л гэхэд турк улс “Богд хаан” киног өндөр үнээр худалдаж авах санал тавьжээ. Үүний өмнө Энэтхэг, Америк, Ин-донезийн уран бүтээлчид уг киног зохиогчийн албан ёсны эрхтэйгээр худалдан авах саналаа Монголын үндэстний кино урлагийн академид ирүүлсэн байна.
Харамсалтай нь “Богд хаан”-ыг гадаад хэлээр орчуулах тал дээр асуудал үүссэн учир киноны уран бүтээлчид тэдэнд дорвитой хариу өгч чадахгүй байгаа аж. Учир нь шашны болон хуучны Монгол эд хэрэглэл, үг хэллэгийг орчуулахад хүндрэлтэй байгаа аж. Харин Монгол хэлээр уг киног интернэтээр үзэх боломж нээлттэй байгаа билээ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.18.154) 2025 оны 03 сарын 13

iim asuudal deer gatsaad baikhdaa yakh we dee gadaad khelnii mash olon meregjilten baigaa biz dee

1  |  0
Top