Төгөлдөр хуурчдын олон улсын тэмцээнээс тэргүүн байр эзэлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 18

Франц улсад олон улсын төгөлдөр хуурчдын 12 дахь удаагийн тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд манай улсаас СУИС-ын төгөлдөр хуурын багш Ц.Энхтөр, А.Энх-амгалан нар мэргэжлийн төгөлдөр хуурчдын хоршил хөгжмийн төрөлд оролцож тэргүүн байрын эзэн болжээ.  Тэд дөрвөн жил хамтдаа хоршин тоглож байгаа бөгөөд БНХАУ-Хөх хот, Кунминг, Франц мөн Монгол улсдаа “Төгөлдөр хуурын хоршил” хэмээх том хэмжээний концертыг тоглож байсан туршлагатай юм.

Энэхүү уралдаанд ОХУ, ЧЕХ, Франц, Испани, Кувейт, Украйн, Солонгос, Сингапур зэрэг 10 гаруй орны төгөлдөр хуурчид оролцсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top