“Хайрын бурхан”-ны эзэн төрсөн өдрийн баяраа тэмдэглэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 18

Монголын рок поп урлагийн “Том”акулуудын нэг МУГЖ, Б.Сарантуяа жил бүрийн төрсөн өдрийн баяраа үнэнч фэнүүдтэйгээ хамтдаа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил 43 нас хүрч байгаа бөгөөд төрсөн өдрөө өвөрмөц, шинэлэг хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Анх “Хайрын бурхан” дуугаараа олонд танигдсан дуучин бүсгүй энэ удаад дууныхаа нэрээр тоглолт ийн хийхээр бэлтгэл ажилдаа ханцуй шамлан оржээ. Тэрбээр урлагт 27 жил хүчин зүтгэсэн түүхийнхээ гэрэл зургийг илэрхийлсэн үзэсгэлэн хүртэл гаргаад амжсан. Энэ удаагийн төрсөн өдрийн баяраар шилдгийн шилдэг хит уран бүтээлүүдээс гадна фэнүүддээ гэнэтийн бэлэг тун удахгүй барих гэнэ шүү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top