17 сая ам.долларыг валютын захад нийлүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 23

Өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаанд банкууд ам.доллар, юань тус тус худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 17 сая ам.долларыг валютын захад нийлүүлэв. Юаний саналуудыг биелүүлээгүй аж.

Мөн энэ өдөр банкууд валютын своп хэлцлээр 25 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг биелүүлсэнгүй.

Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top