Эдийн засгийн багтаамжаараа дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэх Хятад улсын ДНБ-ний өсөлт өнгөрсөн дөрвөн улиралд дараалан 8 хувиас доогуур өслөө. Түүнчлэн энэ оны нэгдүгээр улиралд эдийн засгийн өсөлт сул байгаатай холбогдуулан Төв банкны Ерөнхийлөгч нь байр сууриа илэрхийлэхдээ энэхүү сул үзүүлэлт нь хэвийн үзэгдэл бөгөөд бүтцийн өөрчлөлтөд илүү анхаарал хандуулах ёстой гэж мэдэгдлээ. Тус улсын эрх баригчдын зүгээс эдийн засгийн чанартай өсөлтөд илүү анхаарал хандуулж байгаа юм.
Харин олон улсын эдийн засагчид БНХАУ-ын ДНБ-ийг энэ оны эхний улиралд 8 орчим хувиар өсөх таамаглалыг дэвшүүлж байсанюм. Гэтэл БНХАУ-ын Статистикийн ерөнхий газраас 1-р улиралд ДНБ өмнөх оны мөн үеэс хойш 7,7 хувиар өссөнийг мэдээлэв. БНХАУ-ын ДНБ-ний өсөлт өнгөрсөн 4 улиралд дараалан 8 хувиас доогуур өссөн юм. БНХАУ-ын ДНБ-ний өсөлт удааширсан, АНУ-ын эдийн засгийн өсөлт бага байгаа, Япон улсын эдийн засгийн өсөлт ажиглагдахгүй байгаа, Евро бүсийн хямрал үргэжилж байгаа зэрэг нь дэлхийн эдийн засаг сэргэх найдварыг багасгаж байгааг олон улсын эдийн засагч нар онцолж байна. Ийм мэдээлэл гарсаны дараа дэлхийн зах зээл дээрх алтны үнэ 100 доллараар унасан бөгөөд энэ нь арваннэгэн оны 1 сараас хойш хамгийн бага буюу 1321,95 долларт хүрсэн байна. Түүхий нефтний үнэ Лондонгын бирж дээр 99 долларт хүрч буурсан байна. Мөн зэсийн үнэ Лондонгийн бирж дээр 7085 долларт хүрч буурсан нь арваннэгэн оны 10 сараас хойших хамгийн бага үзүүлэлт юм. Дэлхийн банк Хятад улсын 2013 оны ДНБ-ийг 8,4 хувиар өснө гэсэн таамаглалаа 0,1 хувиар бууруулан 8,3 хувиар өснө гэж шинэчиллээ. Өчигдөр олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Moody’s байгуулага БНХАУ-ын зээлжих зэрэглэлийг “тогтвортой”-гоос “эерэг” болгон бууруулсан байна.БНХАУ-ын хөрөнгийн биржийн индексүүд бага зэрэг унасан байна.
БНХАУ-ын ерөнхий сайд өнгөрсөн гурван сард 2013 онд эдийн засгаа 7,5 хувиар өсгөх, улмаар ДНБ-ны 2020 гэхэд 2 дахин өсгөх зорилтыг дэвшүүлсэн. Хятадын зарим эдийн засагчид 15-24 насны ажиллах хүчний өсөлт 8 хувиас илүү гарахгүй байгаатай холбоотойгоор БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг 8-с дээш хувь байх “шаардлагагүй” гэж тайлбарласан байна. Мөн энэ удаагийн эдийн засгийн өсөлтийг сайн ч биш муу ч биш, БНХАУ-ын ДНБ-ний боломжит өсөлт хэвийн хадгалагдана гэж үзээд байна.
За харин манай хойд хөрш ОХУ-ын тухайд хямралаас сэргийлэх арга хэмжээ авах магадлалтай байна. Евро бүсийн эдийн засгийн хямрал, дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаа, ОХУ-ын дотоодын хөрөнгө оруулалт, экспорт буурсан зэргээс шалтгаалан ОХУ-ны ерөнхийлөгч болзошгүй эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг засгийн газартаа үүрэг болгосон байна. ОХУ-ын эдийн засгийн яамнаас тус улсын 2013 оны ДНБ-ны өсөлтийг таамаглалаа 3,6 хувиас 2,4 хувьд хүргэн бууруулсан байна. ОХУ-ны улсын эдийн засгийн өсөлт 3 хувиас доош байх нь Засгийн газар, Ерөнхийлөгчийн хувьд анхаарал хандуулахгүй байхын аргагүй зүйл бөгөөд зарим олон улсын дэийн засагчдын үзэж байгаагаар 2013 оны эхний улиралд ОХУ-ын эдийн засагт өсөлт бараг ажиглагдахгүй байхыг анхааруулсан байна. ОХУ-ын улсын рубэлын доллартай харьцах ханш 1 сарын турш 2,2 хувиар унасан бөгөөд өчигдөр 0,9 хувиар унасан байна. ОХУ-ын биржийн индеск өчигдөр 2012 оны 6 сараас хойш хамгийн бага үзүүлэлт болох 1351,86 хүрсэн байна. ОХУ-ын томоохон Газпром компани 2013 оны хөрөнгө оруулалтын зардлаа 35 хувиар бууруулах, Роснефт хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө эргэн харах төлөвтэй байна. Олон улсын эдийн засагчдын үзэж байгаагаар ОХУ-ын засгийн газрын хувьд инфляци таамаглаж байсанаас өндөр, шинэ төсвийн хуулиараа төсвийн зардлаа нэмэх боломжгүй байгаа зэрэг нь эдийн засгаа дэмжихэд хүндрэл учируулж болзошгүйг онцолсон байна.
Тэгвэл АНУ-ын эдийн засгийн мэдээллийг авч үзэхэд Холбооны нөөцийн сангаас хэрэгжүүлж байгаа эдийн засгийн өсөлтийг сэргээх бонд худалдан авах хөтөлбөрийг ойрын үед зогсоож магадгүй гэсэн яриа гарч байсан. Гэвч бондын арилжаанд оролцдог дилерүүдийн ярьж байгаагаар 2013 оны 4-р улирал хүртэл энэ ажиллагаа зогсохгүй гэж мэдээлж байгаа. АНУ-ын төв банкны зүгээс зах зээлд 2.1 триллион ам.доллар оруулж ажлын байрыг нэмэгдүүлж, үнийг тогтвортой байлгах гэсэн хоёр гол зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Нэгэнт гол зорилго биелээгүй байгаа учир цаашид “QE” үргэлжлэх болно гэж олонхи шинжээчид үзэж байгаа.
За харин Японы эдийн засгийн тухайд гол асуудал болоод байгаа жижиг үйлдвэрлэлүүд, хувийн бизнесүүдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд тус улсын төв банкны зүгээс гүйлгээнд байгаа мөнгөний эргэлтийг хоёр дахин нэмэгдүүлэхээр болсон. Ирэх хоёр жилийн хугацаанд инфляцийг 2%-д хүргэж өсөлтийг хязгаарлаж байсан зүйлүүдийг арилгаж байгаа. Иений ханшийг сулруулах болсноос хойш хөрөнгийн зах зээлд өсөлт эрчимтэй ажиглагдаж байгаа ба “Nikkei 225” индекс 13,568.37 хүрч, сүүлийн таван жилийн хамгийн өндөр түвшинд хүрээд байна.
Өнөөдрийн тухайд дэлхийн хөрөнгийн захуудын мэдээллийг харахад тэргүүлэгч улс орнуудын үйлдвэрлэл, үйлчилгээг илтгэгч голлох индексүүд өсөлттэй байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )