Ирэх сараас шатахууны үнэ 50-60 төгрөгөөр буурна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

Уул уурхайн сайд О.Эрдэнэбулган болон яамны газар хэлтсийн дарга нар Газрын тос болон Ашигт малтмалын газрын төлөөлөл оролцсон хэвлэлийн бага хурлын үеэр уул уурхайтай холбоотой бүхий л мэдээлэл өглөө. Тэр дундаа нэгэн баярт мэдээг дуулгасан юм. Ирэх сард шатахууны үнэ литр тутамдаа 50-60 төгрөгөөр буурах юм байна. Манай улс шатахууныг ганцхан эх үүсвэрээс авдаг, түүнийхээ аманд багтаж үнэ тогтоодог гаж системийг халж байгаагаа яамны дэд сайд хэлж байлаа.


Энэ сараас эхлэн нефть импортлогчид ОХУ-аас гадна БНХАУ, БНСУ, Белорус зэрэг улсаас шатахуун оруулж ирэхээр гэрээ байгуулж эхэлжээ. ОХУ-ын Роснефть компанитай ч хийх гэрээндээ ч олон улсын зах зээл дэх үнэ ханшийг баримтлах зүйл заалт оруулахаар яриулж байгаа юм. БНХАУ-ын “Чайна ойл” компанитай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг манай улсын НИК, Магнай трейд, Шунхлай компаниуд хариуцан ажиллах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top