Алтны нөөц өссөн, гэхдээ бондын мөнгөөр аваагүй гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

“Чингис” бондын мөнгөөр Монголбанк алт худалдаж авсан байх магадлалтай гэж УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд үзсэн бөгөөд Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлүүдийн нэгээр үүнийг нэрлэж байсан. Харин Төв банкны зүгээс үүнийг үгүйсгэсэн мэдээллийг албан ёсоор өгч байгаа юм. Ерөнхий эдийн засагч С.Болд хэлэхдээ “Монгол Улс өөрөө алт олборлогч. Тиймээс дотоодод үйлдвэрлэгдсэн бохир алтыг Монголбанк төгрөгөөр худалдаж аваад гадаадад цэвэршүүлэн улсын валютын нөөцөө нэмдэг. Түүнээс биш Монголбанк арилжааны зорилгоор гадаад зах зээл дээрээс алт худалдаж авдаггүй. Тэгэхээр 1.5 тэрбум ам.долларын эх үүсвэрийг алт болгож хувиргаад, тэгээд алтны үнийн уналтаас болж алдагдал хийчихлээ гэдэг яриа бол үндэслэлгүй. Дахин хэлэхэд, Монголбанкны удирдаж байгаа улсын валютын нөөцийн бүтцэд байгаа алт нь дотоодын зах зээлээс төгрөгөөр худалдаж авсан алт. Ашиг олох зорилгоор арилжаа хийж олон улсын зах зээл дээрээс алт  худалдаж аваагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье.” гэж байгаа юм.

Түүнчлэн Монголбанкны 2012 оны 3 дугаар сараас 2012 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд худалдаж авсан алтны хэмжээг хүргэж байна.

Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ, кг

 

Огноо                  Тухайн сард  Оны эхнээс           Жилийн өөрчлөлт, %

 

2013.03           455.5               1134.5   332.1

2013.02           138.6   679.0   237.3

2013.01           540.4   540.4   412.5

2012.12           117.4   3344.5  1.1

2012.11           390.2   3227.1   1.8

2012.10           416.3   2836.9                 -0.5

2012.09           239.9   2330.6             -2.8

2012.08           487.3   2090.7             6.7

2012.07           547.5   1603.5             5.0

2012.06           344.4   1055.9             -7.3

2012.05           219.3   711.5   -19.5

2012.04           229.7   492.3   -30.9

2012.03           61.3     262.6   -15.3

Тэгэхээр эндээс харахад өнгөрөгч сард Төв банкны алтны худалдан авалт нэмэгдсэн байна. Мөн 4 дүгээр сарын 1-25-ны өдрүүдэд Монголбанкны алт худалдан авсан, худалдсан ханшийн мэдээллийг хүргэвэл  1 трой унци буюу  31.1034768 гр алтны ханш дараах байдалтай байжээ.

                              Авах          Зарах  

4/25/2013        65,344.31        65,481.83       

4/24/2013        64,361.68        64,499.11       

4/23/2013        65,029.33        65,166.57       

4/22/2013        64,054.17        64,191.18

4/19/2013        63,329.73        63,466.34       

4/18/2013        63,174.57        63,311.02       

4/17/2013        62,663.32        62,799.84       

4/16/2013        63,246.13        63,382.43       

4/15/2013        69,525.84        69,661.95       

4/12/2013        70,799.40        70,935.38       

4/11/2013        71,340.61        71,476.75       

4/10/2013        71,393.11        71,529.17       

4/9/2013          71,221.33        71,357.25       

4/8/2013          70,935.38        71,071.36       

4/5/2013          70,002.06        70,138.12       

4/4/2013          71,159.47        71,295.29       

4/3/2013          71,629.30        71,765.26       

4/2/2013          72,345.99        72,482.04       

4/1/2013          72,333.17        72,469.20       

Энд тодотгоход Монголбанк алт зарахдаа  зөвхөн Төв банкны  Эрдэнэсийн сангийн дотоод албан хэрэгцээнд зориулдаг аж.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top