Тэсрэх бодис үйлдвэрлэгчид 49 хувиас хэтэрсэн гадны хөрөнгө оруулалтыг татаж болохгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 26

Тэсрэх бодис үйлдвэрлэх тусгай  зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн талаар сүүлийн үеийн мэдээллийг хүргэе. Өнөөдрийн байдлаар нийт 138 аж ахуйн нэгжид давхардсан тоогоор 198 тусгай зөвшөөрөл олгогдоод байгаа аж. Хууль эрх зүйн орчин боловсронгуй болсонтой холбогдуулж аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг аттестачлах ажил төлөвлөөд байгааг Уул уурхайн яамнаас дуулгаж байна.

Шинээр тусгай зөвшөөрөл авахаар 8, сунгуулахаар 4 аж ахуйн нэгж материал ирүүлээд байгаа бөгөөд цаашид Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэх юм байна.

Тодотгоход, “Тэсрэх бодис, тэсэлэгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай”, “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуулиадад үндэслэн Уул уурхайн яамнаас үйлвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил хийх, үйлчилгээ үзүүлэх, тэсрэх бодис үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлүүдийг 3 жилийн хугацаатайгаар олгож байна.

Дээрх хуулиудын дагуу материал бүрдүүлж хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдэд сайдын тушаалаар тусгай зөвшөөрөл олгож иржээ.

Энэ оны нэгдүгээр сарын 31-нд Улсын их хурлаар шинэчлэн батлагдсан “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулиар тэсэлгээний мэргэжлийн Зөвлөлийг салбарын яамны дэргэд байгуулж тусгай зөвшөөрөл олгох болон шаардлагатай зарим асуудлуудыг түүгээр хэлэлцүүлэн дүгнэлт гаргаж байхаар болсон. Мэргэжлийн Зөвлөлийн дүгнэлтэд үндэслэн сайдын тушаалаар тусгай зөвшөөрөл олгож байхаар хуульчлагдсан.

Хуулийн шинэчилсэн найруулгаар үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн гадаадийн хөрөнгө оруулалтын хэмжээ 49%-аас хэтрэхгүй байхаар хязгаарласан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top