БИДНИЙГ ИНГЭЖ МУНГИНАЖ БАЙХ ЗУУР ...

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 27

Биднийг хэтэвчин дэх хэдийгээ булаалдаж эх орноо хулгайлалцаж оффшор банк уруугадагш нүүлгэж авилгал авч байх хооронд энэ "дэлхийн эзэд" гэж өөрсдийгөө өргөмжилсөн бүлэг хүмүүс (энэ эзэд, эрх баригчид гэдэг нь Нэгдсэн Үндэстний Байгууллага биш!)  генетикийн зэвсэг боловруулж, байлдааны зориулалттай вирусуудыг энд тэнд туршуулж байна.

Тэр байтугай тодорхой ДНК -ийн хэв шинж бүхий тодорхой угсаатны хүмүүсийг устгах боломжийг хүртэл судлан туршиж байна. Энэ нь янз бүрийн вакцин нэрээр дэлхийн улс орнуудад түгээгдсээр байна. Үндэстэн угсаатан бүр генетикийн өвөрмөц тогтоцтой байдаг аж. Одоогоор генетикийн  хэв маягаар нь дэлхийн хүн зоныг 43 төрөл зүйлийн ДНК бүтэцтэй байдгийг тогтоожээ. Энэ нь нөгөөх европоид, монголоид, негроид, австралоид гэж ангилдагаас хэд дахин илүү нарийвчлалтай ангилал аж.  Ингэж тогтоосны үр дүнд зөвхөн нэг үндэстэн угсаатан тэр байтугай ястаныг ч ялгаварлан устгах генетикийн зэвсэг хийх боломж нээгдэж байгаа аж. Ийм замаар дэлхий дээр амьдарч байгаад, дэлхийн зах зээлийн ситемд ямар ч үүрэг рольгүйгээсээ болж  устаж үгүй болсон улс үндэстнүүдийн тоог хэдэн арав дахин өсгөж болох боломжийг судалж байна.

Гэхдээ энэхүү аймаглан устгах явц - геноцид ил тодоор хийгдэхгүй нь лавтай. Дэлхийн эрх баригчидад өөрсдөд нь халтай болж мэдэх цөмийн зэвсэг тэр үед хэрэглэх шаардлагагүй болно. Ийм зэвсэгээр дэлхийн эрх баригчидад буулт хийх дургүй улс үндэстнүүдийн тэргүүнүүд, улс төрийн зүтгэлтнүүдийг нь устгаж болно.

Биднийг хэтэвчин дэх хэдийгээ булаалдаж эх орноо хулгайлалцаж оффшор банк уруу гадагш нүүлгэж авилгал авч байх хооронд энэ газар дэлхий дээр мэдээллийн дайн болж байна. Орчин үеийн мэдээллийн технологийн ололт амжилтууд нь хүнийг ердөө л компьютерийн нэг салшгүй хэсэг болгон "роботжуулж", барууны нууц албадын зүгээс дэлхийн өнцөг булан бүрт амьдарч хоорондоо янз бүрийн хэрэгслээр харилцаж байгаа сая сая хүмүүсийн бодол санааг хөтлөх, тэдгээрт задлан шинжилгээ хийх, нөлөөлөх, тэдний хувийн нууцад нэвтрэх, сэтгэл зүй төрх төлөвийг нь тогтоох, залах боломжийг нээж өгч байна.  Ийм замаар дэлхийн эрх баригчид, тэдгээрийн тусгай албад улс үндэстнүүдийн  төрийн нууц, нам, улс төрийн хүчин, ерөнхийөлгчийн ажлын албаны мэдээллийн санд нэвтэрч, улс төрийн өдөөн хатгалга хийж, тэр ч бүү хэл төрийн эргэлтийг зохион байгуулж чадаж байна.

Биднийг хэтэвчин дэх хэдийгээ булаалдаж эх орноо хулгайлалцаж оффшор банк уруу гадагш нүүлгэж авилгал авч байх хооронд энэ дэлхийн эрх баригчид,  тэдний зүгээс санхүүжүүлж буй нано-технологийн мэргэжилтнүүд хүний тархинд эсвэл арьсан дор нь суулгах замаар тухайн хүнийг хянах, удирдаж болох микрон-оор хэмжигдэх хэмжээний чийп (хагас дамжуулагч процессор) суулгах боломжийг олж нээгээд байна. Хүний согогтой эрхтнүүдийг орлож ажиллах, хүний насыг уртасгахад энэ ололтыг ашиглахаас урьтаж, хүн төрөлхтний уураг тархийг хөтлөх боломжинд илүү анхаарлаа хандуулж байна. Олон нийтийг өрсөлдөх, тэмцэлдэх чадваргүй боол, дуулгавартай робот болгох арга замыг шаргуу хайж байна.

Биднийг хэтэвчин дэх хэдийгээ булаалдаж эх орноо хулгайлалцаж оффшор банк уруу гадагш нүүлгэж авилгал авч байх хооронд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан асар олон сая хүний тархийг угаах ажлыг эрчимжүүлж байна. Бүхэл бүтэн улс орон, үндэстэн, нийгмийн бүлэгүүдийг далд ухамсарын түвшинд нь коодлох, програмчилах арга чаргыг аль хэдийн боловсруулаад хэрэглэсээр байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг зөвхөн нэг хүний оюун санаанд тодорхой командуудыг өгөхөд ч ашиглаж болдог ажээ.  Иймэрхүү  сэтгэц - физиологийн технологи нь аль нэгэн хот, тосгон, райны хүн ардын сэтгэл зүй, ёс суртахууны баримжааг өөрчлөх, хөтлөхөд ч ашиглагдаж байгаа ажээ.

Биднийг хэтэвчин дэх хэдийгээ булаалдаж эх орноо хулгайлалцаж оффшор банк уруу гадагш нүүлгэж авилгал авч байх хооронд АНУ тэргүүтэй энэ дэлхийн эрх баригчид цэрэг дайн - зэр зэвсэгийн салбарыг "гайхамшигтай" хөгжүүлж, төгөлдөржүүлсээр байна. Мянга мянган далавчит пуужингууд тусгай програмын дагуу дайсны талд сөгөө өгөлгүй цохилт хийх, асар хурдтай бөгөөд нисгэгчгүй онгоцнуудаар довтлох, робот туслагч, ханган нийлүүлэгч бүхий явган цэргийн ангиудыг байлдаанд оруулах боломжууд нээгдэж байна. Радарт баригдаж, үзэгддэггүй цөмийн бөмбөгдөгч онгоц,  дайсныхаа электрон хэрэгслээр ажилладаг бүх зэвсэгийг ажиллагаагүй болгодог цахилгаан соронзон цацруулдаг "их буунууд" буй болжээ. Хэрэгцээ шаардлага гарвал сансараас хүртэл цохилт өгөх боломж аль хэдийн бүрэлджээ. Дэлхийн эрх баригчид маань пуужингийн довтолгооноос хамгаалах хэрэгслийг дэхий даяар байрлуулах ажилаа аль хэдийн эхлээд тэр нь ид өрнөөд явж байна.

Биднийг хэтэвчин дэх хэдийгээ булаалдаж эх орноо хулгайлалцаж оффшор банк уруу гадагш нүүлгэж авилгал авч байх хооронд энэ дэлхийн эрх баригчид глобалчлал нэрийн дор эзэнт улсыг сүндэрлүүлж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, хүн төрөлхтөнийг эзэн хийгээд хамжлагын дэглэмд шилжүүлэх ажилыг шуурхайлж байна.  Дээр дурьдсан бүх зүйл бүх хүчээрээ ажиллаад хэрэгжээд эхэлсэн цагт ардчилал, мардчилал хэмээн амнаасаа цагаан хөөс сахруулан сахруулан хашгираад ч нэмэргүй болноо гэдгийг эх орон нэгтнүүддээ бас нэг сануулья гэж бодон үүнийг тэрлэв ээ.

 З. Эрдэнэбат

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
freemason(124.158.69.158) 2013 оны 04 сарын 29

үнэн ш дээ. дэлхийн эзэд” гэж өөрсдийгөө өргөмжилсөн freemasson гэх бүлэг хүмүүс энэ ертөнцийг удирдаж байна.

0  |  0
stpd(97.113.107.173) 2013 оны 04 сарын 27

radical surtal ukhuulga khiikhee bolliyoooooooooooooooo!

0  |  0
Scare you(49.0.199.246) 2013 оны 04 сарын 27

This is truth

0  |  0
zochin(122.201.18.2) 2013 оны 04 сарын 27

indianchuudiig amerikuud zuvhun ulaan arstan tusdag haniad zohiogod ustgasan

0  |  0
Top