Эдийн засаг ойрын ирээдүйд ерөнхий чиг хандлагатай харьцуулахад хэрхэн өөрчлөгдөхийг таамаглах зорилготой Нэгдсэн Түрүүлэгч Индикаторыг Үндэсний Статистикийн Хорооноос зарласан Монгол Улсын 2012 оны IV улирлын ДНБ болон бусад макроэдийн засгийн үзүүлэлтүүдийн ҮСХ, Монголбанкны 2013 оны 3 дугаар сарын мэдээллийг ашиглан шинэчлэн тооцоолжээ.
Монгол Улсын эдийн засаг 2011 оны 6 дугаар сард мөчлөгийнхөө оргилд хүрсэн бөгөөд НТИ нь 2011 оны 6 дугаар сард оргилдоо хүрч, түүнээс хойш буурсаар байна. Нэгдсэн Түрүүлэгч Индикатор нь өнгөрсөн сард ёроолын цэгтээ хүрээд эргэсэн байдалтай харагдаж байсан бол энэ сард 98.78 болж, оргилоосоо 3.69 нэгжээр, өмнөх сараас 0.05 нэгжээр буурсан байна.
Энэхүү уналт нь энэ сарын индикаторын бүрэлдэхүүн хэсгүүд болох мөнгөний нийлүүлэлт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, БНХАУ-руу гаргасан экспортын нийт экспортод эзлэх хувь хэмжээ, нийт импортын хэмжээ, импортоор орж ирсэн ачааны машины тоо болон шинээр олгогдсон үл хөдлөх хөрөнгийн зээл чиг хандлагаасаа бага байгаатай холбоотой аж.
Монгол Улсын бизнесийн мөчлөг (цэнхэр тасалдсан зураас) болон
Нэгдсэн Түрүүлэгч Индикатор (улаан тасралтгүй зураас)
Сэтгэгдэл ( 0 )