Дэлхийн томоохон улсууд мөнгөний тэлэх бодлого явуулж байгаа ч тэдгээрээс харьцангуй амжилттай хэрэгжүүлж байгаа нь АНУ гэх дүгнэлтийг шинжээчид хийгээд байгаа юм. Түүнчлэн тус улсын эдийн засгийн мэдээллүүдэд эерэг хандлага илүү давамгайлж байгаа бөгөөд эдийн засаг нь энэ онд 2 хувиар өснө гэсэн хүлээлттэй байна.
АНУ-ын компаниудын ашиг орлогын тайлангийн улирал болж байгаатай холбоотой хөрөнгийн зах зээл илүүтэй анхаарлын төвд байна. Мэдээж дандаа сайн мэдээ байна гэж юу байхав. Засгийн газрын хэрэглээг багасгах төлөвлөгөөний дагуу эхний улиралд томоохон компаниуд тэр дундаа “IBM”, “Harris Corp.” зэрэг засгийн газартай гэрээгээр ажилладаг компаниудын борлуулалт эрс буурчээ.
Сэтгэгдэл ( 0 )