Европын Холбооны стандартыг нутагшуулах "Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” тухай төслийн санхүүжилтийн хэлэлцээрт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Маркус Эдэрэр нар гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Засгийн газраас төрийн захиргаа болон нийгэм, эдийн засгийн салбаруудад Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх бодлого баримталж байгаа билээ. Иймд энэхүү төслийн зорилго нь Засгийн газраас иргэддээ чанартай, стандартын шаардлага хангасан үйлчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлэхэд чиглэж байгаа аж.
Энэ зорилтын хүрээнд Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход тухайлбал, худалдаа, хүнсний салбарт Европын зарчим, норм, стандартыг үндэсний хэмжээнд авч хэрэглэх санаачлагыг дэмжинэ.
Хүнс, худалдааны салбарын нийт стандартын 90%-ийг евро норм болон олон улсын стандартад нийцүүлэх аж. Ингэснээр бид 27 гишүүнтэй Европын Холбооны зах зээлд худалдааны тусгай хөнгөлөлт /GSP+/-тэйгээр буюу татваргүй 7200 нэрийн бараа экспортлох боломж нэмэгдэх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )