Хятадын компаниудын хувьцаа уналттай байна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 06

БНХАУ-ын Статистикийн төв хорооны мэдээлж байгаагаар гуравдугаар сарын компаниудын ашиг орлогын түвшин өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өссөн хэдий ч өмнөх хоёр сарын өсөлтийн хурдаас буурсан байна. Компаниудын нийт ашиг эхний улиралд 12.1 хувиар өсч, 1.17 триллион юань болжээ. Тус улсын  хөрөнгийн зах зээлд компаниудын хувьцаанууд сүүлийн 3 сарын турш уналттай арилжаалагдаж байгаа. Компаниудыг салбараар харахад, хүнд үйлдвэрлэлийн салбарт өсөлт сул байгаа бол  хөнгөн үйлдвэрлэл, хүнсний компаниудын орлого илүүтэй нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top