Төмөр замын дэрийг модоор хийхийг хориглолоо

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 07

Төмөр замын дэр мод бэлтгэх зориулалтаар мод огтлохыг таван жилийн хугацаагаар хориглолоо. Дэр модыг бетоноор орлуулах, шаардлагатай тохиолдолд Оросоос мод авах боломжтой гэж тооцжээ. Хөтөлд Хятадын техникийн туслалцаатайгаар бетонон дэрний үйлдвэр 1997 онд байгуулж, 2006 онд Оросын технологиор шинэчилсэн байдаг. Энэ үйлдвэр бүрэн чадлаараа ажиллахад 216 мянган ширхэг бетонон дэр үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Энэхүү шийдвэр ирэх сарын 1-нээс хүчин төгөлдөр болж, төмөр замд жил бүхэн хэрэглэдэг 25 мянган шоо.метр мод ойд үлдэхээр боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top