Стандартчилал, хэмжил зүйн газрын урилгаар Канад Улсын Стандартын зөвлөлийн дарга ноён Жон Волтер тэргүүтэй төлөөлөгчид тус газарт ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар Сайд Д.Тэрбишдагва, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Бат-Үүл нар стандартчиллын үйл ажиллагааны чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжийг судлах зорилгоор Канадын Стандартын зөвлөлийн дарга ноён Жон Волтерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар цаг агаарын ижил төстэй орны хувьд Канад улсаас зам, барилга хот байгуулалтын чиглэлээр туршлага судалж, үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд стандартчиллаар дэмжлэг үзүүлэх тал дээр харилцан санал солилцов. Мөн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд нар ноён Жон Волтерыг хүлээн авч уулзах юм байна.
Айлчлалын өдрүүдэд Канад Улсын Стандартын зөвлөлөөс манай улсын стандартчиллын мэргэжилтнүүдэд хоёр өдрийн сургалт явуулахаас гадна энэ Лхагва гаригт үндэсний стандартчиллын үйл ажиллагаанд оролцдог салбарын яамд, агентлаг, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон үндэсний түвшний зорилгод хүрэхэд стандартчиллаар хэрхэн дэмжлэг үзүүлэх, стратеги боловсруулах талаар хамтарсан семинар, хэлэлцүүлгийг зохион байгуулах аж.
Сэтгэгдэл ( 0 )