НӨАТ-ын босгыг нэмэх талаар онлайн хэлэлцүүлэг болно

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 08

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нэр бүхий гишүүдийн хамт санаачлан боловсруулж өргөн барьсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөрөө он-лайн хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсноо өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ

.УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Гарамгайбаатар, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нарын санаачилсан энэ хуулийн төсөлд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх босго 10 сая төгрөгийн борлуулалтын орлогын хэмжээг 200 сая төгрөг байхаар тусгажээ. Аж ахуйн нэгжийн борлуулалтын жилийн орлого нь 10 сая төгрөгт хүрвэл нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байхаар хуульчилсан 2006 оны хуулийн заалт нь жижиг аж ахуйн нэгжийг хөл дээр нь босгох биш харин ч татвараас зайлсхийхэд хүргэдэг, дарамт шахалт болж байна гэж үзсэний үндсэн дээр нэр бүхий гишүүд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачилжээ. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Татварын ерөнхий газрын гаргасан мэдээллээр улсын хэмжээнд жилдээ 10 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой 21470 аж ахуйн 82.2 тэрбум, 200 сая хүртэлх орлоготой 15389 аж ахуйн нэгж 612.8 тэрбум, харин 200 саяас дээш төгрөгийн орлоготой 5731 аж ахуйн нэгж 24.9 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого төлсөн гэсэн дүн мэдээ гарсан байна. Тиймээс нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх босгыг өндөрсгөснөөр хувийн хэвшил, аж ахуй эрхлэгчдэд үзүүлэх татварын дарамтыг бууруулж, санхүүгийн хувьд хөл дээрээ босч үйл ажиллагаагаа тогтмолжуулах, цаашид тоомохон татвар төлөгчид болж өсч дэвжих боломжийг нэмэгдүүлнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.
  Гэвч энэ оны гуравдугаар сард өргөн барьсан уг хуулийн төслийг Засгийн газар дэмжих боломжгүй гэсэн санал өгсөн, мөн УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй, хэлэлцэх эсэхийг хэзээ шийдэх нь тодорхойгүй байгаа учраас төсөл санаачлагч гишүүд “Онлайн ПР” агентлаг болон Zindaa.mn сайтаас санаачлан өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн “Онлайн Парламент” төсөлтэй хамтран хуулийн төслөө олон нийтээр хэлэлцүүлэхээр шийдсэн байна.

“Онлайн Парламент”-ын зүгээс уг хуулийн төслийг хоёр долоо хоногийн хугацаанд он-лайнаар хэлэлцүүлж иргэдийн саналыг авсны дараа төсөл санаачлагчид, салбарын эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан нээлттэй сонсгол зохион байгуулж, төслийг “Онлайн Парламент”-аар хэлэлцсэн үр дүнгийн талаархи санал, дүгнэлт, энэ талаархи иргэд, олон нийтийн саналыг төсөл санаачлагч гишүүд болон УИХ-ын удидлагад хүргүүлнэ гэдгээ хэвлэлийн бага хуралд оролцсон “Онлайн Парламент”-ын гишүүд хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нямхүү(202.179.10.94) 2013 оны 05 сарын 09

НӨАТ-ийн босгыг 200 сая болгох нь ядуу ард иргэд жижиг бизнесээ дэмжиж байгаа чухал арга гэдгийг эрхэмүүд ойлгоосай л гэж хүсэж байна Нөгөө л ард түмэн миний сонгогч гэж ярьдаг хүмүүс биднийгээ мартаагүйл бол ард түмэнд чинь ийм л дэмжлэг хэрэгтэй б.шүү дээ түүнээс унах машин рестраны хоол хэрэггүй ????????????????????????????

0  |  0
Анна(122.201.18.189) 2013 оны 05 сарын 08

НӨАТ-ын хуульд НӨАТ-ын босгыг 200 сая хүргэх гэдэг нь үнэнхээр зөв шүү дээ амьдрал өөрөө шаардаж байна ойлгомжтой биз дээ 10 сая гэдэг чинь одоо ихэнхи төрийн албан хаагчдын жилийн тогтмол цалин үүнд шагнал урамшил ороогүй шүү дээ Төрийн тэнэг түшээд нэртэй хүмүүс минь хэлэлцүүлгээр яах юм бэ шууд НӨАТ-ын босгыг өөрчлөөчээ

0  |  0
Долгор(122.201.18.1) 2013 оны 05 сарын 08

bi ene tusuliig demjij bn tatvariin daramt mash ih yum hiihed mash hetsuu bn нөат-iin bosgiig undrugsugmuur bn uuniig demjij bn

0  |  0
Дорж(122.201.18.17) 2013 оны 05 сарын 08

Үндэсний үйлдвэрээ дэмжих хэрэгтэй байна татварыг багасгах хэрэгтэй

0  |  0
dd(202.179.20.145) 2013 оны 05 сарын 08

дэмжиж байна. жижиглэн худалдаалах ажиллагаанд мөн төсөвт байгуулагатай харилцдаг аж ахуйн нэгжүүд нөат төлөгч биш гээд бас нөатыг эцсийн хэрэглэгчид төлөхгүй байхад энэ татварыг төлөх шаардолагатай байдаг. нөатгүй бол ядаж үнээ хямдруулмаар байхын. мөнгөний эргэлт сайжирна шүү дээ. хэтэрхий бага байна энэ босго нь

0  |  0
UGI(203.91.117.4) 2013 оны 05 сарын 08

Нэмэх нь зөв Манай ЖДҮ-үүд хэзээ ч томрох үндэслэл алга байна шүү дээ

0  |  0
a(103.9.89.226) 2013 оны 05 сарын 08

bux ard tumnii omch uul uurxaigaas awax tatwariig sain nemeed og busadiinx ni xyzgaariig 500000000-s exelbel zoxino

0  |  0
a(103.9.89.226) 2013 оны 05 сарын 08

bux ard tumnii omch uul uurxaigaas awax tatwariig sain nemeed og busadiinx ni xyzgaariig 500000000-s exelbel zoxino

0  |  0
...(202.21.105.1) 2013 оны 05 сарын 08

Зөв шдээ. Одоо 10 саяын борлуулалтанд хэдхэн юм борлуулаал хүрчийшд... Тэгээд л ихэнх жижиг аж ахуй нэгжүүд татвараас зугтаж орлогоо худлаа тайлагнаж байна шд...

0  |  0
Top