МИАТ-ийн шинэ Боинг 767 агаарын хөлөг энэ сарын 15-нд ирнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 08

Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн шинэ Боинг 767-300ER агаарын хөлөг энэ сарын 15-нд Чингис хаан олон улсын нисэх буудалд бууж, МИАТ компани өөрийн өмчлөлийн анхны орчин үеийн агаарын хөлгөө хүлээн авах гэж байна.

МИАТ компани 2011 оны зургадугаар сард АНУ-ын “Боинг” компаниас гурван ширхэг агаарын хөлөг худалдан авах гэрээ байгуулж хагас зуун жилийн түүхэндээ анх удаа өөрийн Боинг онгоцтой болох том алхмыг хийсэн билээ. Хамгийн түрүүнд хүлээн авах гэж буй Боинг 767-300ER агаарын хөлөг нь нийт 220 суудалтайгаас 25 нь бизнес ангиллын, 195 нь энгийн ангиллынх юм.

Боинг компани шинэ агаарын хөлгийн нисэх баг, инженер техникийн ажилтнуудыг сургасан бөгөөд манай улсын анхны Боинг онгоцыг МИАТ компанийн нисгэгчид АНУ-аас жолоодон ирэх юм. Нислэгийн аюулгүй байдал, зорчигчдын тав тухыг өндөр төвшинд хангасан шинэ онгоцоо МИАТ компани олон цаг үргэлжилдэг холын зайн нислэгт түлхүү ашиглахаар төлөвлөж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top