Захирлуудыг засаглах ухаанд сургаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 10

Дэлхийн банкнаас Монгол улсад хэрэгжүүлж буй  Уул уурхай дахь дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөлд,  Төрийн өмчийн хороо хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар болсон. Тухайлбал Компанийн засаглалыг сайжруулах тал дээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдэд сургалт явуулж хэрхэн компанийн сайн засаглалыг бий болгож бэхжүүлэх талаар зааж зөвлөх сургалт энэ сарын 8-12-ны өдрүүдэд явагдаж байна.

Зохион байгуулагчдын зүгээс эхний удаад Авто зам, уул уурхай, мэдээлэл, холбоо, шуудангийн салбарийн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн гүйцэтгэх захирал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нарыг “компанийн засаглалыг сайжруулах”  дөрөв хоногийн сургалтанд  хамрагдуулж байгаа аж.

Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад компанийн сайн засаглалыг бэхжүүлэхэд ТУЗ-ын үүрэг илүү их болсонтой холбогдуулан Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын оролцоог сайжруулахад удирдлагуудын анхаарлыг чиглүүлэх зорилгоор энэхүү сургалтын зохион байгуулж байгаа юм.

Хууль зүйн үндэсний хүрээлэнд болж буй сургалтанд “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, “ДЦС-2” ХК, “БагануурДС” ХК, “Өвөрхангай АЗЗА” ХК, “Архангай АЗЗА” ХК, “Дорноговь АЗЗА” ХК, “Хархорин АЗЗА” ХК, “Багануур АЗЗА” ХК, “Талын зам” ХК, “Монголын төмөр зам” ХК, “Миат” ХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Хөтөлийн Цемент шохой” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХК-иудын Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нар болон гүйцэтгэх захирлууд хамрагдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top