“Эрдэнэт “, “Монголросцветмет” ХХК-иуд ямар дүн авсан бэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 10

Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн Зөвлөлийн ээлжит хурал болсон байгаа. Тэгвэл  “Эрдэнэт” ХХК-ийн хуралдаанаар тус үйлдвэрийн зөвлөлийн бүрэлдэхүүний тухай, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Зөвлөлийн 48, 49 дүгээр хуралдааны шийдвэрийн биелэлтийн болон 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэр“ ХХК-ийн 2011 оны үйлдвэрлэл-аж ахуйн ба санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн баримтын шалгалтын дүнгээр Хянан шалгах зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын явцын тухай, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2012 оны үйлдвэрлэл-аж ахуйн ба санхүүгийн үйл ажиллагааны үр дүнг хянан хэлэлцэх, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох үйлдвэрлэл-аж ахуйн ба санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн баримтын шалгалтын үр дүнг хянан хэлэлцэх, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн үйлдвэрлэл-аж ахуйн ба санхүүгийн үйл ажиллагааны баримтын шалгалтын актыг батлах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрлэл-аж ахуйн болон санхүү-эдийн засгийн байдлын, мөн санхүүгийн байдлыг сайжруулах санал, арга хэмжээ болон хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн тухай, бусад,  асуудлын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Зөвлөлийн ээлжит хуралдааны тухай нийт 8 асуудал хэлэлцсэн. Мөн  “Монголросцветмет” ХХК-ийн хурлаар ч 8 асуудал хэлэлцсэн байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хурлыг Монголын талаас Төрийн өмчийн хорооны орлогч дарга, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн Зөвлөлийн Монголын талын хэсгийн дарга Ж.Төмөрбаатар, “Монголросцветмет” ХХК-ийн Зөвлөлийн Хурлыг Оросын Холбооны Улсын “Ростехнологии” Төрийн өмчит корпорацийн Ерөнхий захирлын орлогч Волобуев Н.А нар тус тус даргалсан байна.

Хуралдаанд Монголын талаас Зөвлөлийн гишүүн Төрийн өмчийн хорооны орлогч дарга Ж.Төмөрбаатар, Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Монгол Улсын Засгийн газрын ахлах референт Н.Буяндэлгэр нар Оросын Холбооны Улсын талаас “Ростехнологии” корпорацийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Алешийн А.В., Оросын холбооны улсын Гадаад хэргийн яамны Азийн газрын нэгдүгээр орлогч захирал Азизов И.К, “Ростехохлогии” Төрийн өмчит корпорацийн Ерөнхий захирлын орлогч Волобуев Н.А., Оросын холбооны улсын Үйлдвэр, худалдааны яамны газрын  захирал Семенов В.В., “Ростехнологии”  корпорацийн Ерөнхий захирлын зөвлөх Халанов В.И. нар оролцжээ.

 Зөвлөлийн зүгээс хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагаанд сайн гэсэн дүгнэлт өгсөн аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top