Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн санхүүжилтийг Япон Улсын холбогдох банк, санхүүгийн байгууллагатай зээлийн хэлэлцээр хийж санхүүжүүлэхээр тогтсон учраас газрын тос боловсруулах үйлдвэрийн төрийн өмчийн оролцоо 51, түүнээс дээш хувьтай байх эрх зүйн болон бусад зохицуулалтыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай болжээ. Энэ талаар хувь нийлүүлэгчидтэй тохиролцож, төрийн өмчийн оролцоо 51, түүнээс дээш хувь байхаар холбогдох арга хэмжээ авахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгажээ. Мөн Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр ХХК-д газрын тос боловсруулах тусгай зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгасан байна.
Сэтгэгдэл ( 0 )