В.Якунин: Шинэ төсөл дэх оролцоо, үр ашигтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 13

“Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунин манай Ерөнхий сайдтай яах гэж уулзаж байгаа талаар бид өчигдөр дэлгэрэнгүй мэдээлсэн. Тэгвэл Засгийн зүгээс өгч байгаа албан мэдээллийг хүргэх нь зөв байх. Уулзалтын үеэр Монгол Улсад хэвтээ тэнхлэгийн дагуу барих шинэ төмөр замын төслийн хамтын ажиллагааг тодорхой болгох яриа хэлцэл хийх боломж олгосон Ерөнхий сайдад ноён В.Якунин талархал илэрхийлсэн байна.

Төслийн хөрөнгө оруулалт, менежментийн асуудалд хоёр талын эрх ашгийг хүндэтгэх нь чухал болохыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтын үеэр онцолж, стратегийн түншлэлийн харилцаатай, мөнхийн хөрш манай хоёр орны харилцан үр ашигтай хамтын ажиллагаанд тээвэр, ложистикийн дэд бүтэц чухал үүрэгтэй тул шинэ төмөр замын төслийн ажилд онцгой анхаарч байгаагаа хэллээ. Түүнчлэн, цаашид хамтын ажиллагааны механизмаа нарийвчлан тодорхойлж, илүү хурдтай урагшлах шаардлагатай байна гэв.

Харин ноён В.Якунин, бидний хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарсан ч шинэ төсөл дэх оролцоо, үр ашигтай холбоотой зарим асуудлыг харилцан шийдвэрлэх хэрэгтэй байна гэлээ. Өнгөрсөн хугацаанд дүрмийн сангаа нэмэгдүүлснээр ашигтай ажиллах нөхцөл бүрдээд байгааг ч хоёр тал тэмдэглэв.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монголын төмөр замыг хөгжүүлэх боломжтой хувилбаруудыг дэмжин хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс анхаарал тавин ажиллахад бэлэн гэдгээ энэ уулзалтаар илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зөвлөх инженер(122.201.28.98) 2013 оны 05 сарын 28

Төмөр замын сүлжээ чухал ч одоо цаг нь мөн үүУХГ ГС төмөр замыг 1435 мм царигаар барьвал МУ-д эдийн засгийн хувьд ашигтай

0  |  0
Huh mongol(122.201.18.7) 2013 оны 05 сарын 13

Oros dampuunuud hereggui..

0  |  0
Top