Рио Тинто, Пибоди Энержи манай эдийн засгийн талаар ярилцжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 14

Умард Америк-Монголын Бизнес зөвлөлийн хурал АНУ-ын Вашингтон хотноо зохиогдож өнгөрлөө.

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Т.Залаа-Уул хурлыг нээж хэлсэн үгэндээ энэ жил Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгааг онцлоод хоёр орны харилцааны цаашдын төлөв байдал, тулгарч буй асуудлаар өөрийн байр суурийг тодорхой илэрхийлэв.

Мөн Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Г.Гоулдхоук, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд П.Кэмпбелл, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх Б.Болормаа, АНУ-аас Монголд сууж байсан Элчин сай Ла Порта, П.Слуц зэрэг албаны хүмүүс үг хэлэв.

УАМБЗ-ийн энэ удаагийн хуралд Канадын Гадаад харилцаа, олон улсын худалдааны Департаментын Умард Азийн товчооны Зүүн Хойд Азийн хэлтсийн захирал А.Жендрон, АНУ-ын Худалдааны НБД-ын орлогчийн тэргүүн туслах Ж.Андерсен, Монгол судлалын нийгэмлэгийн тэргүүн А.Кэмпи болон Рио Тинто, Пибоди Энержи, Вагнер интернэшнл, Файрборд зэрэг компанийн төлөөлөгчид мөн оролцож, Монгол Улсын эдийн засаг, гадаад хөрөнгө оруулалтын орчны тухай болон хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо өргөнөөр солилцсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top