70 аж ахуйн нэгжид мэдээллийн системд нэвтрэх эрх олгожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 14

Сангийн сайдын 2007 онд баталсан худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журмын дагуу Төрийн өмчийн хороо, Сангийн яамтай хамтран Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн худалдан авах ажиллагааны 2013 оны төлөвлөгөөг, худалдан авах ажиллагааны удирдлага хяналт шинжилгээний мэдээллийн систем (http://pmmis.e-procurement.mn)-д шивж оруулах, нэвтрэх эрх олгох сургалтыг зохион байгуулжээ.

Сургалтад хамрагдсан нийт төрийн болон төрийн өмчийн оролцоотой 70-н аж ахуйн нэгжийн холбогдох ажилтнуудад мэдээллийн системд нэвтрэх эрх олгож, 2013 оны худалдан авалтын төлөвлөгөөг шивж оруулах ажлыг зохион байгуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top