114 сая долларын хөлгийг түшээд угтан авлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 15

Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани түүхэндээ анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Боинг үйлдвэрт захиалан хийлгэсэн шинэ “Боинг767-300ER” агаарын хөлгийг эх орондоо хүлээн авлаа.  2011 оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр “Боинг” компаниас гурван ширхэг агаарын хөлөг худалдан авах гэрээнд гарын үсэг зурж байсан бол хоёр жилийн дараа эхний онгоцоо ийнхүү хүлээн авч байна.

 “Олон жил гаднын онгоц түрээслэж байсан бид  өнөөдөр өөрийн гэсэн шинэ агаарын хөлөгтэй болсон нь монгол хүн бүрийн баяр бахдлыг төрүүлж байгаа нь лавтай. Бид дэлхийн хаана ч хүрэх жигүүртэй боллоо” гэж шинэ хөлгийг хүлээн авах ёслолын ажиллагаанд оролцсон  Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

114 сая долларын өртөгтэй  “Боинг 767-300ER”  онгоц нь суудал  бүрийн ард дэлгэцтэй бөгөөд зорчигчид хөгжим сонсож, кино үзэж, тоглоом  тоглож болохоос гадна  хаана яваагаа газрын зураг дээрээс харах, онгоцны далавч, их биеийн дээд болон суурин хэсэгт байрлуулсан камераар гадаад орчноо ажиглах зэрэг нислэгийн үед зорчигчдыг уйдаахгүй   төрөл бүрийн программ суурилуулжээ.   Бизнес ангиллын 25 суудал нь бүгд ор болж тэнийдэг зэрэг орчин үеийн агаарын хөлгийн стандарт  бүхнийг  шингээж бүтээсэн энэ агаарын хөлгийн нийт урт нь 54,9 метр, нислэгийн хурд нь  851 км/цаг  бөгөөд 220 зорчигч, 12 000 кг ачаатайгаар 11 070 километр буулгүй нисэх боломжтой юм. 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Icheech(182.160.37.152) 2013 оны 05 сарын 16

Neeree soymboo buruu haruulj tavichaad uhsenii chin bayr huur!

0  |  0
сайн байна(203.91.119.102) 2013 оны 05 сарын 16

шинэ загварын өөрсдийн гэсэн онгоцтой болж байхад юунд нь ичихэвдээ баяр хүргэе харин тэр соёмбон дээрх загасны эргүүлэг буруу тийшээ болсон байна жаахан хариуцлага алдаждээ

0  |  0
өаөыб(103.9.90.130) 2013 оны 05 сарын 16

манайх ч үнэндээ жижиг улс болж дээ хөөрхий

0  |  0
zochin(49.0.200.205) 2013 оны 05 сарын 15

ongots huleej avahad ach holbogdol ugj bgaa ni zuv!!ta nar yunda iched bga ym be?hiij bga ajlaaraa baharhaj gaihuulah ni tsagaa olsonl bnshde!

0  |  0
otgoo(103.10.22.75) 2013 оны 05 сарын 15

uneheer goy ymaa tegeed tom ongoq ymaa

0  |  0
Tsetsegee(91.0.140.221) 2013 оны 05 сарын 15

Odoo neg Mnl ruugaa nisehdee aikh ayulgui nisennee.Uneheer duhtai ongots shuu dee.Ard tumen mini nisehdeel yumiig edvel salgaad bguil bol.

0  |  0
hi(183.177.98.74) 2013 оны 05 сарын 15

Topiin maani soembo bupuu bn shtee

0  |  0
zochin(62.56.242.3) 2013 оны 05 сарын 15

B767 300 ER ch saikhan amitan daa

0  |  0
MONGOL ER HYN(202.180.216.19) 2013 оны 05 сарын 15

BAYAR HURGIE. ONGOCNY BUURUND BAIGAA MONGOLYN TUG-NII ALTAN SOEMBO-N HOS ZAGAS-N ERGUULEG N BURUU HARCHIHAA YU DAA. UG N NAR ZUV TIISH HARAH N ZUV YUM DAA...

0  |  0
ANHAAR(202.61.97.16) 2013 оны 05 сарын 15

Gants ongotson deer bur sur bolchih yumaa. Buun buunuuruu ichihed yadag bnaa. Zam teevriin said ni l bhad bolno shdee busad ni ajilaa l hiiwel baraw shdee Yum uzeegui

0  |  0
Zochin (70.79.116.115) 2013 оны 05 сарын 15

Gants ongotsnii tuluu erunhii said terguutei turiin said nar ochsond uneheer ichij baina.

0  |  0
Top