“Монгол 93” шатахуун худалдаанд гарах нь

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 15

2013 оны эхээр хуралдсан Монгол-Хятадын Засгийн газар хоорондын эрдэс баялаг, эрчим хүчний салбар хуралдааны үеэр урд хөршид экспортолж буй газрын тосыг боловсруулж байгаа Хөх хотын үйлдвэрээс газрын тосны бүтээгдэхүүн авах санал тавьсан.

 Энэхүү яриа хэлэлцээрийн үр дүнд Хятадын “CNPC” компанийн харьяа Хөх хотын боловсруулах үйлдвэрээс сард 10 мянга хүртэл тонн бүтээгдэхүүн авах гэрээг өнгөрсөн 4 дүгээр сард байгуулсан.

 Ийнхүү Монгол Улсаас экспортлон гаргасан газрын тос “Монгол 93” нэртэй шатахуун болон эх орондоо эргэн ирлээ. Дээрх шатахууныг “НИК”, “Шунхлай”, “Магнай трейд” компаниуд борлуулах аж. Монгол орны газрын гүнээс ориглон гарсан “Монгол 93” шатахуун тавдугаар сарын 16-ны өдөр худалдаанд гарах юм.

 Тодруулбал Зүүн дөрвөн замын Петровисын ШТС-д “Монгол 93” шатахууны нээлтийн арга хэмжээ болно. Дээрх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Уул уурхайн сайд гээд холбогдох албаны хүмүүс оролцоно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ss(202.55.182.178) 2013 оны 05 сарын 15

Mongol hujaagiin neg heseg ni uimuu haashaa uim ???

0  |  0
Зочин(124.158.65.225) 2013 оны 05 сарын 15

Дорнотын нефтээр эх орондоо шатахуун хийж болдоггүй юмуу? Эсвэл гадныхан үйлдвэрийг нь барьж өгдөггүй юм уу? Хятадад үйлдвэрлээд Монгол-93 гэх нь утгагүй юм. Монгол хятадын 1 хэсэг юмуу?

0  |  0
Top