Индексүүдийн рекорд эвдэгдлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 16

Дэлхийн хөрөнгийн захад анхаарал татсан үйл явдлууд болж байна. Өнгөрсөн долоо хоногт хөрөнгийн бирж дээр гол индексүүд түүхэндээ хамгийн өндөр хэмжээндээ хүрсэн юм. Европын Төв Банк бодлогын хүүгээ 0.5 хувьд хүргэж бууруулсантай уялдан хадгаламжийн өгөөж маш бага байх хандлагатай байгаагаас хувьцааны эрэлт өссөнтэй холбоотойгоор ХБНГУ-ын DAX индекс өөрийн рекордоо хоёр ч удаа эвдэж, 8,249.7 пунктэд хүрсэн. Тэгвэл АНУ-ын Dow Jones индекс 15,105 пунктээр, S&P 500 индекс 1632 пунктээр өөрийн рекордоо тус тус эвдээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top