Тусгай зөвшөөрөл олгох журмыг зөөлрүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 16

Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар “Хот байгуулалтын бичиг баримт боловсруулах, Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, Барилга угсралтын ажил гүйцэтгэх, Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам” шинэчлэгдэн гарчээ.

Шинэ журмаар Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахад хуучин 24 ажилбар байсныг 18, Барилга угсралтын ажил гүйцэтгэхэд 24 байсныг 19, Тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягт 10 байсныг 6 болгон тус тус цөөрүүлээд байна.

Зураг төсөл боловсруулахад шаардагддаг байсан инженер, зургийн техникчийг бусад инженер орлон гүйцэтгэх боломжтой болсон тул геодезийн инженерийг хасахаар болжээ.

Барилга, угсралтын ажил гүйцэтгэхэд тухайн ажлыг мэргэшсэн инженер хийх боломжтой гэж үзээд зөвлөх инженерийн шаардлагагүй болгосон байна. Мөн мэргэжилтэй ажилчид, техник, тоног төхөөрөмжийн бичиг баримт бүрдүүлэх зэргийг хүчингүй болгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top