Монголын өмчлөлийн анхны Боинг 767 онгоцон дээрх Монгол улсын төрийн далбаны байрлалын талаар иргэд үзэл бодлоо илэрхийлж байгаа. Тэгвэл дэлхийн томоохон агаарын тээврийн компаниуд агаарын хөлөг дээр төрийн далбаагаа нэг тийш харсан байдлаар байршуулсан байдаг. Онгоц салхи сөрж нисэх тул төрийн далбаа салхины чигээр хойшоо намирна гэсэн утгаар ийн байрлуулдаг аж. Ингэж буруу харуулан байрлуулсан далбааг Хятадын Air China, Туркийн Turkish Airlines, Казакстаны Air Astana компанийн агаарын хөлөгт байрлах төрийн далбаанаас харж болно. Агаарын хөлөгт төрийн далбааг шууд толин тусгалын хэлбэрээр эргүүлсэн байдлаар дүрсэлж байршуулдаг байна.
Airastana-ийн агаарын хөлгийн төрийн далбаан дээрх бүргэдийн толгойг нэг тал нь агаарын хөлгийн толгой хэсэг рүү, нөгөө талд нь сүүл хэсэг рүү харсан байдлаар эргүүлжээ.
Бусад улсын хувьд жишээбэл Япон, Солонгос, Орос орнууд нь тэгш хэмтэй төрийн далбаатай тул иргэдийн үзэл бодлоо илэрхийлж буй дээрх бэрхшээл учирдаггүй байна.
Сэтгэгдэл ( 0 )